Герман хөл хориогоо энэ сарын сүүл хүртэл сунгана

Германд хорио цээрийн дэглэмийг 3 дугаар сарын 28 хүртэл сунгахаар болжээ. Ингэхдээ халдварт өвчний статистик шалгуур үзүүлэлтүүдтэй уялдуулан хорио цээрийн дэглэмийг сулруулах эсэх шийдвэрийг бие даан гаргах эрхийг холбооны мужуудын захирагч нарт олгосон байна. “Бид дүрэм журмаа орхигдуулахгүйгээр тусгаарлалтын арга хэмжээг цуцлах алхмуудыг хийх ёстой. 2021 оны хавар 2020 оныхоос өөр байх болно. Хүмүүс эхний давлагаа дэгдэх үеийнхтэй харьцуулахад коронавирусний талаар одоо илүү мэддэг болсон учир бид илүү уян хатан бодлогыг баримтлах боломжтой” хэмээн Германы канцлер Ангела Меркель мэдэгдсэн байна. Эхний ээлжинд буюу 3 дугаар сарын 8-наас номын болон цэцгийн дэлгүүр, цэцэрлэгжүүлэлтийн бүтээгдэхүүний зах, гоо сайхны газрууд, жолооны сургалтуудыг нээхээр … Continue reading Герман хөл хориогоо энэ сарын сүүл хүртэл сунгана